Сүүлийн үед Оюутолгойн ашиглалтын болон хөрөнгө оруулалтын гэрээнээс эхлээд Дубайн гэрээ тойрсон хуулийн байгууллагын шалгалттай холбоотойгоор "луйвар, булхай"-н тухай нийтээрээ ярьж, бүр гэрээг цуцлах дээрээ тулж эхлээд байна. Энэ нь А.С.Пушкиний "Алтан загасны үлгэр"-ийг өөрийн эрхгүй санагдуулах болоод байна. Хуучин муу тэвшээ цаашлаад байшингаа, эр нөхрөө голсон чавганц эргээд байдгийнхаа баруун хаяанд