Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийв. Тэрбээр: -Монгол Улсын эдийн засаг тогтворжих хандлагатай болж байна. Тиймээс ганц уул уурхайгаас хараат бус дэлхийн улс орнуудын сайн жишгээр шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх нь чухал