АН дотроо олон жижиг намын салбартай болчихсон нь аливаа томилолт болгоноос харагддаг. Том компаниуд дотроо олон охин компанитай болж ашиг орлогоо нэмэгдүүлдэг болсонтой адил төр засгийн эрх барьж буй АН-ыг өөр дотроо охин намуудтай болжээ гэхэд буруудахгүй. Тэднийгээ намын доторх олон эшт урсгал, ардчиллын илрэл гэж хаацайлдаг нь нууц биш.