Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба хуурамч Фэйсбүүк хаяг ашиглаж насанд хүрээгүй охидтой танилцаж садар самуун үйлдэлд уруу татаж байсан "Ч" гэгчийг дайчлан баривчилсан талаарх мэдээлэл явсан. Гэмт этгээд нь ганцаардсан болон эцэг эхийн хяналт сул байж болзошгүй охидыг урьдчилан судлаж тэдэнтэй харилцаж сэтгэл зүйн эмзэг байдлыг ашиглан өөртөө