Тайландын Пхукет хот Оросын жуулчдын сууж явсан автобус осолджээ. Осол гудамжны хяналтын камерт бичигдэж үлдсэн байна. Жолооч ямар нэгэн шалтгаанаар хурдаа саалгүйгээр өмнөө явж байсан хэд хэдэн машиныг мөргөн, улмаар замын хажуу руу гарчээ. Ослын улмаас автобусанд явсан жуулчдаас 13 хүн хүнд хөнгөн гэмтэл бэртэл авсан байна.