Н.Алтанхуяг зуслангийн газраа эргэж яваад осолд оров
Ерөнхий сайд асан Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг осолд орж, биеийн байдал нь хүнд байгаа. Тодруулбал, тэрбээр өчигдөр өглөө АТV маркийн мотоциклотойгоо зуслангийн байшингаа эргэж салхинд гарах зорилготой Цонжинболдог орчимд явж байгаад онхолдож хүнд гэмтсэн байна. Ослын улмаас түүний эгэм нь хугарч, тархи нуруу нугасандаа гэмтэл авсан гэх мэдээлэл байна.
- One comment
- Categories: Онцлох мэдээ