Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны замд өнгөрсөн бямба гарагийн 07:40 цагийн үед Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус замын хажуу руу онхолдсон ноцтой осол гарсан. Ослын улмаас зургаан хүн газар дээрээ амиа алдаж, 40 гаруй хүн хүнд хөнгөн гэмтсэн. Одоогоор осол чухам юунаас болсон талаар