Османы Султан Сулейман үхэхийнхээ өмнө цэргийн ерөнхий жанжнаа дуудаж, түүнд гурван хүслээ хэлжээ: 1. Миний биеийг Османы Эзэнт Улсын тэр цагийн хамгийн сайн эмч нар гар дээрээ өргөж яваг. 2. Бунхан хүрэх бүх замын турш алтан зоос, эрдэнэсийн чулуу цацаж яваг. 3. Дамнуурга дээрээс миний гар бүгдэд харагдахаар ил унжиж яваг… гэж гэрээслэсэн