Намайг захидлуудаа дөнгөж эмхэлж дуусаад байтал сэтгүүлч над дээр ирлээ. Хэд хоногийн өмнөөс л тэр найзаар минь дамжуулж надтай ярилцахыг гуйсан юм. Би олон ном уншиж, худал, үнэн алин болохыг ялгах аргагүй домог хууч ихээр цуглуулсан нэгэн. Тэдний нэгийг л сурвалжлагч бүсгүй өөрийнхөөрөө хачирлан чимж, хэрэгтэй хэрэггүй сонингийнхоо үхмэл буланг