Гадаадын хөрөнгө оруулалт огцом буурснаар эрх баригчид маань түргэн авлаа. Бүр тодорхой хэлвэл хөрөнгө оруулалт 42 хувиар буурсан байна. Ингээд үүний шалтгаан нь өмнөх засгийн газрын үед баталсан ирээдүйгээ хараагүй хууль хэмээн тодорхойлжээ. Ээлжит бус чуулган хуралдуулсан боловч гараасаа юм гаргаж чадсангүй. Зориуд дэгэлсэн жүжиг мэт буун дуутай эхэлснийг нь яана.