Оросоос хулгайлсан адууг эргүүлэн өгжээ
Хэнтий аймаг дахь Хилийн 0287 дугаар ангийн хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас гуравдугаар сарын 24-ний өдөр Дадал сумын иргэн А, О нар нь 11 тооны адууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлжээ.
Уг үйлдлийг хилчид илрүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Тэдгээр иргэдийн хулгайлсан адууг гуравдугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын талд хүлээлгэн өгчээ.
- No comment
- Categories: Орон нутаг (17)