Урьд нь 100%  ОХУ-аас хамааралтай импортолдог байсан агаарын хөлгийн шатахууны үнийг тогтворжуулах, үнийн огцом өсөлтийг багасгах үүднээс Замын-Үүдийн боомтоор импортлогдох агаарын хөлгийн шатахуунд татвар авахгүй байхаар Засгийн газраас зохицуулалт хийсэн байна. Иргэний агаарын тээврийг дэмжиж татварыг тэглэснээр агаарын хөлгийн шатахууныг олон эх үүсвэрээс нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, улмаар дотоодын агаарын тээврийн үйлчилгээний