Индонезийн цэргийн тээвэрлэгч “C-130” онгоц Медан хотод осолдож 100 гаруй хүн амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Онгоц Медан хотоос Натуна аралд очихоор төлөвлөж байжээ. “C-130” онгоц арлын чиглэж явахдаа өчигдөр 16.00 цагийн үед хоёр давхар орон сууцны барилга мөргөж осолдсон хэмээн албаныхан мэдээлэв. Ослоор багийн 12 гишүүн болон 113 зорчигч