Бээжингийн олимпоос Монголын баг тамирчид алтан медаль хүртэж хэрэндээ л хөл хөөрцөг болцгоосон. 2008 оны олимпоос Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, паралимпийн аварга Д.Баатаржав нараас гадна боксын У.Мөнх-Эрдэнэ найдвартай алтан медаль хүртэх байжээ. Тэрбээр эхний хоёр тойрогт олимпийн наадмын аварга болох хамгийн өндөр магадлалтай тамирчдаа илт илүүрхэн рингнээс буулгасан. Түүнийг найдвартай алтан медаль