БНСУ-ын Чанвон хотноо болж буй буудлагын "Дэлхийн цом"-ын 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд өрсөлдсөн Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт Отрядын Гүндэгмаа алтан медаль хүртсэнээр Рио-2016 олимпийн наадамд оролцох эрхээ албан ёсоор өвөртөллөө. Өнөөдөр болсон 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд нийт 70 буудагчаас өрсөлдөж,