Олимпийн тамирчид шинэ сүлд дуутай болжээ
“Увертюра” хамтлагийн залуус “Бид эх оронтойгоо хамт” хэмээх шинэ уран бүтээлийг туурвижээ. Энэхүү дуу нь "Rio 2016" зуны олимпод оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хандив цуглуулах аяны хүрээнд бүтсэн байна.
СТА, яруу найрагч А.Эрдэнэ-Очирын шүлэг, СТА Ц.Эрдэнэбат хөгжмийг нь бичсэн энэхүү дуу нь цаашид Монгол тамирчдын сүлд дуулал болох аж.
- No comment
- Categories: Видео мэдээ