Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Овооттолгойн коксжих нүүрсний ордын лицензийг эзэмшдэг “Aspire mining” компани дахин өрөмдлөг хийж, нөөцийн хэмжээг эцэслэн тогтоожээ. Ордын хэд хэдэн хэсэгт өрөмдлөг хийж үзэхэд 195, 241 метрийн гүнд коксжих нүүрсний илэрц байсан аж. Улмаар нөөцийн хэмжээг дахин тооцоход, Овооттолгойгоос 178 сая тонн коксжих нүүрс олборлох боломжтой