Өнөө жилийн наадмаар Монгол Улсын начин цол хүртсэн Н.Адъяабат, Б.Суманчулуун нар сэргээш хэрэглэсэн нь шинжилгээгээр илэрсэн талаар Үндэсний бөхийн холбоо өчигдөр  албан ёсоор мэдэгдлээ. БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн төв лабораторид хүргүүлсэн сорьцын хариу хэд хоногийн өмнө ирсэн бөгөөд “А” сорьцийн шинжилгээгээр хоёр бөхөөс допинг илэрсэн гэсэн мэдээлэл иржээ. “А” сорьцоор