Австралийн загварын ертөнцөд Odna Gerel нэрээр танил болсон Г.Одончимэг өдгөө Австралийн “Chadwick” агентлагт харьяалагдаж, “Channel 7” телевизийн шоу нэвтрүүлгийн нүүр царай болжээ. Тэрбээр 15 настайдаа загварын ертөнцөд хөл тавьсан бөгөөд гадаадыг загварын ертөнцөд цахиур хагалсан содон фигур. Бусад моделиудын нэгэн адил чамгүй эрчүүдтэй нэр холбогдож, хамгийн сүүлд “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй романс үүсгээд байсан