Лондонгийн олимпийн сүүлийн өдөр Монгол Улсын отгон гавъяат Нямбаярын Төгсцогт боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн алтан медалийн төлөөх тулаанаа хийлээ. Гэвч манай боксчин ялагдаж, мөнгөн медаль хүртэж байна. Ийнхүү Монгол Улс олимпийн дэвжээнээс 24 дэх медалиа хүртэж байгаа юм. Харин Лондонгийн олимпийн тав дахь медалийг Н.Төгсцогт энгэртээ зүүж байна. Тулааны