УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны ассамблейн Ерөнхийлөгч С.Оюун маргааш Вашингтон хотноо болох Ж.Керкпатрикийн нэрэмжит Бүгд Найрамдахчуудын Олон улсын Хүрээлэнгийн Дэлхийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос олгодог шагналыг гардан авна. Энэхүү шагнал нь 2007 оноос эхлэн улс төр болон иргэний нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд  үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтнүүдэд олгодог шагнал юм