Дамиран өвгөн өвсний толгойн шүүсийг сорж хэлээ хэд бувтгануулснаа " Амт нь суларчихаж, арга ч үгүй байх даа, зуны адаг сар гарлаа. Шим, сөл нь үндэс рүүгээ шилжсэн биз " гэж бодон бөгтөлзсөөр өвсөн дунд ямар нэгэн юм эрж буй мэт хэд алхаж халзгайдуухан газар олов бололтой зүүн өвдгөө бохирон