Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 264 иргэн эх орондоо ирлээ
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Нурсултан-Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэг өчигдөр 20:50 цагт “Буянт -Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Уг нислэгээр 264 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Альфа”, “Хабу”, “Ивээлэн” зочид буудлууд, “Багабаян” амралтын газарт тусгаарлана.