Ноён Хутагт Данзанравжаа: Охин үр минь сонс
Охин үр минь сонс
Аяа, эртний ерөөлөөр үр болсон охин минь, эцгийн хэлэхийг сонс.
Хуран үүдсэн бүхэн мөнх бус гэдгийг
Хутагт дээдэс номлосныг мэднэ биз ээ.
Модны навч насад модтойгоо үл ханилна
Хүний үр насад эцэг эхтэйгээ үл сууна
Луугийн дуу хэдий их дуурьсавч алсарч одно
Ертөнцийн алдар хэдий их доргиловч улирч одно
Солонгийн өнгө үзэсгэлэнтэй дурьтавч замхарч
- No comment
- Categories: Уран зохиол (20)