Хавар оройн урин салхи зөөлөн сэвэлзэх Улаанбаатарын гудамж юу юугүй зуныг урин дуудаж байгаа нь илт. Ийм л цагаар энгэрээ задгайлж тавиад алхах хичнээн сайхныг надаар хэлүүлэх юун. Цэцэрлэгт модод гөлөглөж, дэлхий ээж дэлэнгээ сад тавьж ахуй сайхан цаг л даа. Ийм л ирж яваа цагийн буулганд алхаж явтал