Гадаах температур нэмэх хэм рүү шилжиж, хөдөөд мөнгөний улирал иржээ. Малчид ямаагаа самнах бэлтгэлээ базааж, хөдөөгүүр ченжүүд давхилдаж, ноолуурын үнэ огцом чангарч, үйлдвэрлэгчид өргөх бичиг болцгоогоод л. Энэ бүгдээс харахад ноолуурын сезон энэ жил нэлээд эртхэн эхэлж байх шиг. Хоёр их гүрний дунд хавчуулагдсан монголчуудад давуу болон сул тал олон.