Тэрээр нойр нь хүрэхгүй байсан тул орондоо ном уншив. Ганц хуудас дуусгаагүй байтал нүд нь анилдаад эхэллээ. Бушуухан чийдэнгээ унтраагаад хөнжлөө лавхан татаад нүдээ анилаа. Гэтэл юун унтах, тэр дороо нойр нь сэргэчихэв. Хэсэгтээ унтах санаатай баахан хөрвөөв. Нойр бүрэн хульжижээ. Чийдэнгээ асаагаад мөнөөх номоо ахиад барьж авав. Дахин нэг хуудас