"Захиргааны шинэ санаачилга ТББ"-аас Нийслэлийн онцгой комисст цугласан мөнгийг юунд хэрхэн зарцуулсан талаарх мониторингийн төслийг эхлүүлсэн. Улмаар мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр цугларсан хандив, түүний зарцуулалтад хийсэн мониторингийн дүнг өнөөдөр танилцуулав. Нийслэлийн онцгой байдлын комиссын дансанд 2020 оны гуравдугаар сарын 5-аас дөрөвдүгээр сарын 1-ны хооронд нийт 337 байгууллагаас 227.2 сая төгрөгийн