Сая гаруй хүн амтай их хотын оршин суугчдын амьдралын нэг хэсэг нь яахын аргагүй нийтийн тээвэр. Гэтэл сүүлийн 10 жилд тохиогоогүй цочир хүйтэрч байгаа энэ өдрүүдэд “мөсөн хонгил”-д ороод ирэв үү гэмээр хүйтэн автобусаар нийслэлчүүд үйлчлүүлж байна. Зорчигчид ч энэ бүхэнд дасаж ийм л байх ёстой мэтээр ойлгосоор уджээ. Иргэд