Автобусны зогсоол дээр чиглэлийнхээ унааг хүлээсэн зорилго нэгт “ахан дүүс” холоос ирэх автобусны бараагаар ээж аавыгаа харсан хүүхдүүд шиг магнай нь тэнийж, хаана зогсох бол хоцорчих вий гэсэн шиг нааш цааш холхино. Э.Бат-Үүл баатрын санаачлагаар автобуснууд нэгдүгээр эгнээгээр зорчих болсноос хойш нэг хэсэг мартагдах шахаад байсан автобуснууд ийн үнэд орж, хүнээ