Нийслэл салат буюу "Оливье"-г 1861 онд эхээр Москва хотын Эрмитаж рестораны ахлах тогооч Люсьен Оливье зохиожээ. Энэ салат нь тухайн үедээ Эрмитаж рестораны нэрийн салат байжээ. Оливье салатны орцонд, сойрын мах, тугалын хэл, салатны навч, хавчны сүүлний мах, нугасны утсан мах, өндөг, түрс, кейпэр зэрэг маш үнэтэй бүтээгдэхүүнүүдийг хийдэг байсан байжээ.