Өнөөдрийн байдлаар нийслэлд сая гаруй иргэн бий.  Иргэдийн төвлөрөл бий болохын хэрээр иргэдийн эрүүл амьдрах орчин нөхцөл, нийслэлийн өнгө, хотын соёл гэдэг асуудал ихээхэн яригдах болсон. Гэвч тав алхаад л хог, тэжээвэр амьтны ялгадас, нус, цэр, шүлс хотын зах, төв гэлтгүй хаа сайгүй харагдана. Энэ нь манай иргэдийн ухамсар сэтгэхүй,  хотын