Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/265 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын жагсаалтыг нэгдүгээр, авто зам, замын байгууламжийн ажлын жагсаалтыг хоёрдугаар, техник тоног төхөөрөмж худалдан авах ажлын жагсаалтыг гуравдугаар хавсралтаар