Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлийн ачаа тээврийг зохицуулах зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг батлах тухай” А/409 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн ачаа тээврийн үйлчилгээний төлөвлөлт, зохион байгуулалт, ачаа тээврийн логистик, терминал байгуулах, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой санхүү, хөрөнгө оруулалт, ачаа тээврийн үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх зэрэг асуудлыг