Tag : Нийгмийн эрүүл мэндийн алба

Нийгмийн эрүүл мэндийн албаны хурлыг 2 удаа зохион байгуулж 2019 оны үйл ажиллагааны төлөвлөлтийг хийж ажиллалаа

width2x_PhcOcFNjbzjSUYe
Баянзүрх дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн албаны хурлыг 2 удаа зохион байгуулж 2019 оны үйл ажиллагааны төлөвлөлтийг хийж ажиллалаа. Мэргэжилтнүүд Халдварт болон халдварт бус, өсвөр үеийнхэн гэсэн багт хуваагдан, багаар ажиллаж үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргасан. Баг тус бүр өөрсдийн онцлог болон төлөвлөсөн үйл ажиллагааг танилцуулан, бусад багууд саналуудаа нэмэн хэлэлцэж ажиллалаа.    

Дүүргийн харьяа хүүхдийн байгууллага, ӨЭМТ-үүд дээр Нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтнүүд хяналт хийлээ

width2x_5092JJGNRLhnykX
Дүүргийн харьяа хүүхдийн байгууллага, ӨЭМТ-үүд дээр Нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтнүүд Томуугийн бэлэн байдал, авах арга хэмжээнд удирдамжтай хяналтыг хийж байна. 2019 оны 01-р сарын 16-18-ны хооронд 6, 20, 62,168, 172, 199, 200,  202, 211, 255-р цэцэрлэгүүд дээр тандалт хийж, гарсан алдаа дутагдалд зөвлөгөө өгч ажиллалаа.