Ууганаа угаасаа Улаанбаатарын унаган иргэн билээ. Нийслэлийн арван жилийн нэгэн сургууль дүүргэж буй жил нь Монголд ардчилал гарч, насаараа хавханд байсан юм шиг монголчууд гэнэт суллагдаж, эрх чөлөөг дураар дургихын чинээ бодож асан цаг юм. Сургууль төгсөнгүүт конкурс өгч, дуртай сургуульдаа элсэнэ гэдэг ойлголт сарниж, сурсан ч, эс сурсан ч