Нарны хордлого авсан хүнд гэрийн нөхцөлд үзүүлэх тусламж нь хүйтэн ус толгой дээрээс нь асгах, хүйтэн усанд бүх биеээр нь оруулах, нойтон алчуураар ороох зэрэг энгийн аргуудаас эхлэнэ. Нарны хордлогын үед хүний бие шингэнээр дутагддаг учир цэвэр ус, хярам уухыг зөвлөе. Гэхдээ шингэн уухдаа бага багаар уухгүй бол бөөлжиж мэднэ.