Намрын эдийн засаг ерөнхийдөө гандуу, гундуу байна. Зэсийн үнэ тонн тутамдаа төсөвт төлөвлөснөөс 2000 ам.доллараар унасан, овоо хэдэн доллар олоод ирдэг байсан нүүрсний экспорт нь зогссон шахуу, тариаланчид нь өнөө л буудайны чанар, ургацын тухай маргаанаа яамтайгаа өрнүүлсэн янзаараа. Зэсийн үнэ өмнөх оны мөн үеэс 20 орчим, боловсруулсан нүүрсний үнэ