Хувцас загварын ертөнцтэй хөл нийлүүлэн алхдаг бүсгүй та энэ намрын гоёлоо сонгосон уу. Сэрүүн салхи, хүйтэн жавар үлээгээд зуны дэгжин хувцаснаасаа татгалзах цаг болжээ. Энэ намрын загварын чиг хандлага ямар байх талаар “Гоёл-2006” наадмын шилдэг дизайнер Б.Энх-Очоос тодрууллаа. Үслэг болон савхин захтай хүрэм илүү дэгжин Энэ улиралд өмнөх жилүүдийн адил өнгөрснөөс санаа авч хуучнаа