Голын намганд шигдсэн хүнийг гаргажээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буйр хээрийн багийн Буйрын голын намганд хүн шигдсэн байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, ажиллаж гаргасан байна. Аврагчид согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн Д /51 настай, эрэгтэй/ намганд шигдсэн байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.