НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нүүрсний цооногуудад хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр (2019.04.04) мэдээлэл хийлээ. Налайх дүүрэг дэх нүүрс олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч 20 аж ахуй нэгжид Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох дүрэм, журам стандартын хэрэгжилтийг шалгах зорилгоор 4 хяналтын чиглэлийн 11 улсын байцаагч шалгалт хийжээ. Шалгалтаар