Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын 30 настай зээ хүү Айсултан Назарбаевт Лондонд цагдаа руу халдсан хэргээр нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Энэ ял нь туршилтын хугацаатай бөгөөд мансуурлын эмчилгээнээс олон нийтийн ажил, торгууль хүртэл үрэлжилнэ. Назарбаев нь мансууруулах бодис хэрэглэсэн үедээ цагдаад эсэргүүцэл үзүүлж цохисон, нэгийг нь хазсан гэдгээ хүлээсэн