Омогшил, эх оронч үзлээр "дүүрэн” наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлуулсан тулганд гал бадрааж, наадмын талбайгаас "хөлөг онгоц” хөөргөсөн. Мөн наадмын нээлтийн нэг онцлох хэсэг бол МУГЖ Т.Ариунаагийн тэмээн жингийн цуваа ахалж, ая дуугаа өргөсөн явдал байлаа. Энэ жилийн наадмын нээлтийг Монгол Улсын төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулсан.