Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймаг дахь МУИС-ийн Завхан сургуулийн багш Д.Алтанхуяг, М.Цогбаяр нар XX зууны эхэн үеийн Улиастай хотын худалдаа, эдийн засгийн түүхэн тоймыг судалж судалгааныхаа сонирхолтой мэдээллийг аймгийнхаа телевиз болон пэйж хуудсаар дамжуулан иргэдэд хүргэж байгаа юм. Тэд энэхүү судалгааны бүтээлийг аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цувралаар олны хүртээл болгоод нэг жил болж буй.