Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл газрын том луйварчидтай тэмцэх зорилгоор саяхан хууль бусаар олгосон 40 газрын эзэмшлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь АН-ынхан дунд том “дайн” үүсгэв бололтой. УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй парламентын гишүүд Б.Наранхүүгийн газрыг хамгаалах ажиллагаанд хэдийнэ татагдан орох нь тэр. Харин “Дүнжингарав” худалдааны төвийг буулгах шийдвэр гаргачихаад байгаа