М.Наранбаатар: Даргын цүнх барьсан хэдэн бацаан нэр дэвшлээ. Энэ хүмүүс улс орныг удирдах юм уу?
Өвөрхангай аймгийн 21 дүгээр тойргоос нэр дэвшсэн, МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатартай ярилцлаа.
-Та Өвөрхангай аймгийн уугуул уу?
-Тийм. Анх удаа дэвшиж байна. Өмнө нь дэвших зав гараагүй. Би МҮОНРТ-д есөн жил ажилласан. Дэвшье ч гэж бодож яваагүй.
-Дэвших шийдвэрээ хэзээ гаргав?
-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гаргасан. Хүмүүс намайг дэвших болсонд янз бүрийн таамаг дэвшүүлсэн.
- 216 comments
- Categories: Ярилцлага