Хууль тогтоох гэж УИХ-д сонгогдсон гишүүн бизнесменүүдтэй нийлж мөрийтэй тоглож байгаад баригдсан хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард гарсан.   Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Зоригт өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-нд “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ эрүүгийн цагдаагийн газрынханд баригдсан байдаг. Эрхэм гишүүн Д.Зоригттой хамт “Макс” группийн захирал Д.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нар хамт байсан