Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх “Моннис” компанийн байранд нэр бүхий бизнесмэн, УИХ-ын гишүүнтэй нийлж мөрийтэй тоглож байгаад АТГ-ынханд баригджээ гэх мэдээлэл өнөөдөр  өглөө  зарим хэвлэлээр гарсан. Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад “УИХ-ын гишүүд мөрийтэй тоглож байгаад баригдсан гэдэг нь ташаа мэдээлэл. Огт тийм ажиллагаа болоогүй ” гэв.