Өнгөрсөн сарын 15-наас манай улсын нийтийн тээврийн үйлчилгээнд эрс өөрчлөлт гарсан. Тодруулбал, нийслэлийн иргэд автобус, троллейбусаар үйлчлүүлэхдээ смарт карт уншуулж зорчдог болсон. Энэ нь нэг талаар нийтийн тээврийн үйлчилгээ ухаалаг болж, хөгжиж байгаа хэдий ч нэлээд хүнийг ажилгүй болгоод байна. Уг үйлчилгээг Монголд хэрэгжүүлж буй “Улаанбаатар смарт карт” компанийнхан анх