Д.БОЛОР УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. МАН-ын 26 гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ чуулганы хуралдаанд оролцож байгаа бол “Шударга ёс” эвслийн Ч.Улаан, Ц.Оюунбаатар нараас бусад нь хуралда иржээ. Харин АН-ынхнаас Д.Ганбат, Д.Ганхуяг, Д.Арвин нар ирээгүй байна. Хуралдаан гишүүдийн хэлэх үгээр үргэлжилж байгаа бөгөөд АН-ынхан танхимыг түр орхин гарсан.